Кино шүүмжийн тухай нээлттэй хэлэлцүүлэг болно


6 жил

Өнөөдөр буюу 06 сарын 5-ны өдөр  "Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?" сэдэвт хэлэлцүүлэг "Алтан хальс" кино наадмын хүрээнд болох ажээ.  Х Хэлэлцүүлэг үнэ төлбөргүй бөгөөд хүрэлцэн очсон хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, оролцох боломжтой юм байна. 

Уг хэлэлцүүлгээр Дэлхийн кино урлагт кино шүүмж хөгжсөн байдал, кино шүүмжийн ач холбогдол, нөлөө, интернэтийн эрин дэх кино шүүмжийн онцлог, Монголын кино урлаг дахь кино шүүмжийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр дөрвөн зочин танилцуулга хийх юм. 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД:


- "Аргамжаа" киноны найруулагч, манай наадмын хүндэт зочин Н.УРАНЧИМЭГ, 
-"Глоб Интернэйшнл ТББ"-ийн тэргүүн, сэтгүүлч Х.НАРАНЖАРГАЛ
-" Алтан хальс холбоо"-ны тэргүүн, залуу кино найруулагч
Ш.ИХБАЯР
-"Tagtaa Publishing"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, кино тоймч Ж.ТЭГШЗАЯА

Энэхүү хэлэлцүүлэгт кино бүтээгчид, продюсерүүд, кино маркетерууд, үзсэн киноныхоо талаар бичиж бусадтай хуваалцах дуртай кино хорхойтнууд, урлагийн сургуулийн оюутнууд, кино блоггерууд, үзэгчид, сонирхсон хэн бүхнийг эл сонирхолтой хэлэлцүүлэгт урьж байна.

Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival - AKIFF) 6 сарын 2-8-ны хооронд Их дэлгүүрийн 5 давхарын “iCinema” кино театрт зохиогдож байна.

Кино наадмын 4 дэх өдөр буюу өнөөдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр: 

17:00 Хэлэлцүүлэг: Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ? (үнэ төлбөргүй). Та хэлэлцүүлгийг үзэхийн тулд https://bit.ly/2sMZ4Uj формыг бөглөж бүртгүүлнэ үү.

19:00 Орчин цагийн онцлох бүтээл: Бичил орчин (2017, Жон Го-үн) 106 мин

21:00 Уралдаант хэсгийн кинонууд

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү