Жүжигчин Амраа хүсэл мөрөөдлөө биелүүлж гадныхантай кино хийжээ


6 сар

   Жүжигчин Амраа гадаадын уран бүтээлчидтэй хамтран шинэхэн уран бүтээлээ эхлүүлэн хийж байгаа тухайгаа өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна. 

Тэрээр "Бага байхад ихэвчлэн ЗХУ-н, эх орны сэдэвтэй байлдаантай кино гарна. Аавынхаа хийж өгсөн модон бууг бариад орноос ор дамжин үсэрч ганцаараа байлдаж өгнө. Тун удалгүй Америк, Хонгконгийн тулаант киноны давалгаа эхэлж миний үеийнхэн ихэнх нь бие хамгаалах урлаг, спортоор хичээллэж билээ. 90-д оны дундуур ушу, бокс, жеткундо-н дугуйланд явдаг байсан бидний хэдэн нөхөд кино хийнэ гэж улаан гараараа нүдэлдэж, чулуу шороон дээр өнхөрч, бэртэж, үзсэн хүн нь ичиж үхмээр хоёр ч "кино" маань дампуурч хөгөлдөгсөн. Кино урлагт хөл тавьснаас 20 жилийн дараа хүүхэд насны минь хүсэл мөрөөдөл биелэж АНУ, Казакстан, Канад, Герман,Турк болон Монголын кино урлагт мөр зэрэгцэн алхаж яваа итгэлт хамтрагч, найз нартайгаа энэ бүтээлийг босгож байгаадаа баяртай явна. Хөглөж будилсан ч хүсэл мөрөөдлөө орхиогүй нөгөө хэд маань ч энд бий. Proud of you guys!" хэмээсэн байна. Юутай энэ уилдээ багтаж олон орны уран бүтээлчдийг хамарсан шинэхэн бүтээлийг бид хүлээн авах нь байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү