Чингис бондын 500 сая ам. долларын өрийн үлдэгдлийг төллөө


6 жил

   Засгийн газар 2012 онд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг олон улсын зах зээлд гаргасан. Үүний 500 сая ам.долларыг  нь тав, нэг тэрбум ам.долларыг нь 10 жилийн хугацаатай авсан юм. 500 сая ам.долларын зээлийг төлөхийн тулд Засгийн газар “Гэрэгэ” бонд гаргаж, өрийг өрөөр төлөх хувилбарыг сонгосон юм. “Чингис” бондын 500 сая ам.долларын үлдэгдэл 127 сая ам.долларыг өнөөдөр төлж барагдууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Сая “Чингис” бондын 500 сая ам.доллорын үлдэгдлийг төллөө. Гэхдээ ингээд “Чингис” бондоо төлөөд дуусчихаж байгаа юм биш. 2012 онд Засгийн газар1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний 500 сая ам.долларын төлбөрийг нь хийж барагдууллаа. Тухайн үеийн ханшаар бол 500 сая ам.доллар нь 2.1 их наяд төгрөгтэй тэнцэж байсан юм билээ. Энэ төлбөрийг бид бонд гаргаж байж барагдуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын өмнө нэг том асуудал тулгарсан.

Энэ бол Монгол Улс дампуурах уу, эсвэл ОУВС-тай хамтарч ажиллах уу гэдэг асуудал. Хоёр дахь замыг нь сонгож ажилласан нь зөв болжээ гэдэг нь амьдрал дээр батлагдаж байна. Улс орныг дампуурлын ирмэгт хүргэсэн улс өнөөдөр ОУВС-д орсныг эсэргүүцэж байгаа. Тэр хүмүүс ямарч тооцоо судалгаагүйгээр 1.5 тэрбум ам.долларын өр тавьсан. Түүгээрээ юу хийсэн нь тодорхой биш. Бид хүү багатай, урт хугацаатай зээл авч энэ өр төлбөрийг төлж байгаа. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцож ажиллана” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү