"Эрдэнэт"-ийг 100 хувьд төрд авах шийдвэр гаргалаа


6 жил

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” ХХК, Монголросцеветментийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргээс суутган тооцож төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.

ОХУ-ын талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголын зэс” корпорац төлсөн. Энэ мөнгийг харилцан суутгах замаар шийдвэрлэх саналаа Засгийн газарт танилцуулж хэлэлцүүллээ. Ингэхдээ Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, 217 тэрбум төгрөгийн концессыг хүчингүй болгож мөнгөн дүнг нь суутгалд оруулж тооцсон. Мөн “Монгол зэс” корпорац руу шилжсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ногдол ашгийг суутгалд тооцлоо. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгалын тооцоо гарлаа. Үүнтэй холбогдуулан 49 хувийг төрийн өмчид авахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2017 оны УИХ-ын 23 тогтоолыг бүрэн биелүүлж байгаа юм" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү