М.Энхболд: УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол ирээгүй


6 жил

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэр холбогдсон асуудлууд чих дэлсэх болсон. Тухайлбал, УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “бандааш”, харин гишүүн Д.Мурат “боов” хэмээх цол чимэгтэй болоод байгаа. Охид эмэгтэйчүүд төдийгүй нийгмийг цочролд оруулаад байгаа дээрх мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболдоос тодуулахад, “УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг хүсэлт, санал, бичиг  ирээгүй байна.

УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн асуудал зэргээр харин анхаарал татсан зүйлс бий. Үүнд УИХ-ын гишүүд бүлгүүд дээрээ ярьж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг бүрэн ирцтэй явуулдаг байхад тодорхой арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилга гаргаж, хариуцлагатай байж, иргэдээс сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай байх ёстой” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү