Эрүүл мэндийн сайд хэлсэндээ хүрчээ


6 жил

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг авлига авсан хэргээр саатуулагдсан, хуулийн байгууллага түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл оны өмнө гарсан. Гэвч энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуулийн зөвлөх М.Цэнгүүн мэдэгдсэн юм.

Харин тус салбарын сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн мэдэгдсэн. Эрхэм сайд ч хэлсэндээ хүрч, Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлж, харин өөрийгөө хэлсэндээ хүрдэг хүн гэдгээ батлав.

Хэлсэндээ хүрч, хийе гэснээ хийдэг байх нь сайд хүний хувьд давуу тал. Харин эрхэм сайдын ажлын хамгийн гол үзүүлэлт бол монгол улсын маань иргэн бүр эрүүл саруул байж, өвчин эндэгдэлгүй байх гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сайдад хэлэх үг [66.181.161.xxx] 6 жил
Эрхэм сайд аа энэ хөнгөлөлттэй өнч байгаа эмийн тасалбар дээр эмийн үндсэн үнэ хөнгөлөгдөж байгаа хувь заавал бичээтэй байсөар байнаа залуучууд бид хөнгөлөлтэй үнээр эм авахаасаа авахгүй нь их аваад ч хасаад нэмээд үржүүлэж хуваагаад хувиа гаргаад ирнэ энэ хөгшчүүл чинь чадахгүй хүний аманд багтаад байна шүү дээ тоотой хэдэн төгрөгний тэтгэвэр нь эм ээ ч авч хүрэхгүй байна шүү энэ дээр арга хэмжээ авч ажил болгож өгөөч ээ