Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нөөцийг 94700 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавихыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгав.

Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж 5,120 тонн А-80, 29,660 тонн АИ-92, 44,420 тонн дизелийн түлш, 2,700 тонн онгоцны түлш, нийт 81,900 тонноос доошгүй газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх ёстой байсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 68 хоногийн нөөцтэй байгаа нь аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байна гэсэн үг юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү