С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө


7 жил

Өнөө өглөө АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ  “АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, ардчиллын Алтан хараацай С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Энэ гэмт хэрэг бол Монголын улс төрд үлдсэн маш том хар толбо. Монголд тайван замаар ардчилсан хувьсгал явагдсан гэж ярьдаг боловч ардчилсан хувьсгалын үнэ цэнийг тодорхойлсон, хялбар замаар ирээгүй гэдгийг харуулсан үйл явдал бол энэ гэмт хэрэг. Ардчиллын манлайлагч байсан энэ хүний түүх, үүрэг оролцоог бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид жил бүрийн 10 дугаар сарын 2-нд хүндэтгэл үзүүлдэг юм” хэмээн онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү