Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.9 хувиар өсчээ


7 жил

Замын цагдаагийн албаны мэдээллээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна.

Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15,9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 181 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36,5 хувиар буурчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү