Сүхбаатар дүүрэгт 35118 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна


7 жил

Хичээлийн шинэ жилийн баярын энэ өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 3 дугаар сургууль, монгол-оросын хамтарсан сургууль, 234 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. 
Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 35118 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 12300 хүүхэд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт сурч, хүмүүжинэ.
Орон нутгийн 371,2 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн их засвар, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг шинэчилж, сургалтын орчин нөхцлийг сайжруулсан байна. 


Засаг дарга Х.Болормаа “...бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох эрх, ,тэдний аюулгүй байдлыг хангахад бүх талын дэмжлэг, хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн, цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулах талаар онцгойлон анхаарч ажиллана”гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү