Сургуулийн орчинд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна


7 жил

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. Нээлтийн үеэр  нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Жолооч, эцэг, эхчүүд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыг хэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж эсвэл тэвэрч оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү