Өнөөдөр хөгжлийн бэрхээлтэй хүүхдүүд парк дээр үнэгүй тоглох боломжтой


7 жил

Хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэд гэр бүлийн хамт өнөөдөр Парк дээр нэг өдрийг тоглож наадаж өнгөрөөнө.. Ээлтэй Ертөнц ТББ “Хамтдаа Инээмсэглэе” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг. Энэ жил 8 дугаар сарын 25-нд буюу өнөөдөр 15:00 - 18:30-ын хооронд хүүхдүүд парк дээр тоглож наадах нь ээ.

Нийслэлд 5000-6000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа тухай албан бус тоо байдаг ч халамжийн үйлчилгээнд 3105 хүүхэд хамрагддаг тухай албаны мэдээлэл буй. “Хөгжлийн бэрхшээл” гэх хашилтан дотор буй энэ үгийг хорвоод хүн болохоор ирсэн бяцхан үрсээс хэдэн цаг ч гэсэн хол байлгахын тулд хамтдаа энэ цагийг өнгөрүүлэхийг уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү