Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ


7 жил

Монгол Улсын хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, Эрчим хүчний салбарын их түүхийг бичиж яваа нийт хамт олондоо "Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хөгжлийн тулах цэг болсон Эрчим хүчний салбар анх 1922 онд тулгын чулуугаа тавьсан түүхтэй. Налайхын нүүрсний уурхайг түшиглэн 24 кВт хүчин чадалтай дизель станц ажиллуулж эхэлснээр Эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийн үндэс тавигдаж, улмаар 1934 онд анхны дулааны цахилгаан станцыг байгуулснаар түлш эрчим хүчний цогц систем бүрдсэн юм. Хөгжлийн хуудас эргэсээр түүхэн 95 жилийн хугацаанд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Мөрөн, Улаангом, Баруун-Урт, Ховд хот төвлөрсөн дулаан хангамжийн иж бүрэн системд холбогджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахын тулд одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станц, цахилгаан дулааны сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өргөтгөх, шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах том эх үүсвэр ашиглалтад оруулах, баруун, зүүн бүсэд шинэ эх үүсвэрүүд барих, цаашлаад эрчим хүч экспортлох томоохон зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар–Мандалговь, Багануур-Чойр, Хөшөөт–Үенчийн ЦДАШ-ыг барьж, "Дорнодын дулааны цахилгаан станц”, "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, "Гуравдугаар цахилгаан станц”-ын өргөтгөл төслүүдийг энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 50 МВт хүчин чадалтай салхин станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын өрхийншөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллынайлөрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг50 хувь хөнгөлөхөөр болж, өвөлжилтийн их бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулааны системд холбох ажил өрнөж байна.

Бадамласан галын дөл их түүдэг болж, Монгол Улсын өнцөг булан бүрт их бүтээн байгуулалт өрнөн, өөдөө мандан бадарч хөгжихийн ерөөлийг талбихын ялдамд Та бүхэн их хөгжлийн бүтээгч хүч нь байхын ерөөлийг өргөе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [49.0.184.xxx] 7 жил
төлбөрөө тэдний дотор төлөхгүй бол тог хязгаарлан гээд л дарамтлаад месеж ирээд байдаг,Аймар хүнд сурталтай хүмүүс байдаг ,