Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Уг тогтоолд нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутгийн нэн шаардлагатай цэцэрлэгт өргөтгөл хийх, хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгийг барих санаачлагыг дэмжиж, урт хугацаатай бага хүүтэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж, газрын байршил, зориулалтыг өөрчлөхгүйгээр шинээр барих талаар тусгажээ. Түүнчлэн хувилбарт сургалт буюу хөдөө, орон нутагт сургуулийн өмнөх боловсрол олгох явуулын сургалтыг хамрах хүрээг өргөжүүлэх, шинээр барих цэцэрлэгийн хүчин чадлыг тухайн орон нутгийн хүн амын тоо, өсөлтийг харгалзан тогтоох, газрын асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт ажиллах, цэцэрлэгт хамруулах насыг 3-5 нас болгож өөрчлөх талаар судлан, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл болгосон байна.
Мөн Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шуурхай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон Байнгын хорооны дараагийн тогтоолыг хэлэлцэн баталсан. Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр, Засгийн газраас дүрэм, журам, тогтоол гарган хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр, Боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны чиглэлээр, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон бөгөөд Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс хийх ажлын төлөвлөгөө гаргаж, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн сайд нарт даалгасан байна.
Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны хоёр тогтоолыг баталлаа
9 жил /2017-07-05 08:25:00 GMT+8/
С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
1164
1 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
1255
1 долоо хоног
А.Ганбаатар: Баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт нэг сарын цалингаа хандивлана
1253
1 долоо хоног
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
1580
2 долоо хоног
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3444
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
5315
3 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
5808
3 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
5856
3 сар
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
5914
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82192
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75517
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд