Путин Трамп хоёр ирэх 7 хоногт уулзалдана


7 жил

Оросын ерөнхийлөгч Владимир Путин ирэх 7 хоногт Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай Хамбург хотод болох Их 20-ийн уулзалтын үеэр уулзалдах гэж байна. Энэ тухай Пүрэв гарагт Цагаан Ордоноос мэдээлжээ.

Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Х.Р.МкМастер энэ тухай Цагаан Ордоны хэвлэлийн хурлын үеэр “онцгой зорилго байхгүй. Ерөнхийлөгч хүссэн сэдвээрээ ярина” гэсэн байна.

Хоёр улсын ерөнхийлөгч Сирийн хямрал, Украйны хямрал, Орос Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэх батлагдаагүй, шуугиантай сэдэв гээд сонирхолтой үед уулзах гэж байна. Үүнээс гадна Америкийн Төрийн Нарийн бичгийн дарга хоёр улсын харилцааг хамгийн доод цэгтээ хүрсэн гэж нэрлээд байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү