Дейче Банк хувийн нууцийн хуулийн дагуу Трампын санхүүгийн мэдээллийг өгөхөөс татгалзжээ


7 жил

Америкийн Ардчилсан намын таван хууль ерөнхийлөгч Доналд Трампын санхүүгийн мэдээллийг өгөх шаардлагыг Deutsche Bank-д хүргүүлжээ. Гэхдээ Дейче Банк хувийн нууцын хуулийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Германы Дейче Банк Трампын байгууллагад хэдэн сая долларын зээл олгожээ. Энэ тухай уг таван хуульч мэдэхийг хүссэн байна.

Банкны консулын захидалд “Бид Дейче Банк Конгрессын бие даасан гишүүдийн хүсэлтийн хариуд нууцын зэрэглэлтэй санхүүгийн мэдээллийг задлахад хүндэтгэлтэйгээр санал нийлэхгүй,” гэж дурдсан байв.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампын аяны баг ба Оросын хооронд холбоо байсан эсэхийг тогтоох мөрдлөг одоо явуулж байгаа. Цагаан Ордон, Кремль үүнийг үгүйсгээд байв.

Доналд Трамп ба Сергей Лавров

Ардчилсан  намын гишүүд Дейче Банкаас хүсэлтээ гүйцэлдүүлэх эрх мэдэлгүй ба үүний тулд Бүгд Найрамдах намын хорооны гишүүд зөвшөөрсөн байх ёстой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү