Хороогоо мэдэхгүй андуурсан 95 тохиолдол гарчээ


7 жил

Ерөнхий сонгуулийн санал хураалтын үеэр сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан 95 ба түүнээс дээш тохиолдол гарсан байна. Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас хүндрэл гарах тохиолдлууд сонгуулийн үеэр байжээ.  Жишээлбэл, 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон. Үүний 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байжээ. Тиймээс сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарах магадлалтай байв.

Дээрх хяналтын дүгнэлтийг  “Шударга сонгуулийн төлөө”  иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагчид гаргажээ. Тэд 6-р сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт, тооллогын  дүн гаргах ба техникийн тооллого хийхэд хянан ажиллажээ. Хяналтыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд явуулсан байю

Мониторингоор Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу болсон ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэжээ. Гэхдээ цаашид сайжруулах шаардлагатай ажлууд байгааг дурдлаа.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү