ТЭР ЯАГААД ШИЛДЭГ РҮҮКИ ВЭ?


7 жил

Тэрээр 36 дахь сонголтоор лигт элссэн. Коллеждээ 4 жил сураад лигт орсон залууг 35 сонголтын ард Бакс сонгосон билээ. Насны хувьд драфтын ангийханаасаа арай ах энэ залууг аналистуудын хэн нь ч онцлоогүй байх. Ямартай ч тэр бүхний таамгыг эвдэж бүр заримыг нь гайхшруулсан гэж бодож байна. Тэгвэл энэ залуу яагаад Шилдэг Рүүкий болох эрхтэй вэ?
Оны шилдэг шинэ тоглогчын шагналыг Сиксерсийн самбарын хослол Дарио Шарич болон Жоел Эмбид нарын аль нэг нь хүртэх эрхтэй гэж ихэнх хүмүүс бодож байв. Гэхдээ бүгд л статистик үзүүлэлтийг хараад өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байсан нь ойлгомжтой. Харин NBA-н зүгээс чанарыг илүүд үзэж Брогдоныг шилдэг рүүки болгосон.

1.Тэдэнд олдсон боломж,тоглох минут :

-Эмбид: Түүний хувьд тоглолт бүр дээр бүтэн минут тоглох боломжтой байв. (Бүүр багийн лидер статустай тоглох боломж түүнд байсан)
-Дарио Шарич: Улирлын эхнээс сэлгээнээс тоглох боломжын минут олдсон. Улмаар Эмбид гэмтсэнээр өөрийгөө харуулах боломж хангалттай олдсон.(Улирлын дунд хэсгээс бас л бүтэн минут тоглож эхэлсэн)
-Малколм Брогдон: Улирлын эхэн хэсэгт түүнд тоглох минут олдохгүй сэлгээнээс тоглолтуудыг харж байв. Харин түүний хувьд анх удаа NBA-н талбайд гарахдаа 8 оноо, 5 самбар, 5 асисст өгч 15 минутад маш идэвхитэй тоглолтыг үзүүлсэн.Шинэ оны эхний өдрөөс өөрийгөө хангалттай харуулж гараанд гарах эрхээ баталгаажуулсан. (Гэсэн ч Матью Делладево түүний минутыг хуваасаар байв)

2. Үүрэг нөлөөлөл.

Эмбид болон Шарич нар сайн тоглосон ч багийн амжилт төдийлөн сайн байж чадаагүй. Харин Брогдон талбайд гарсан эхний тоглолтдоо Брүүклен Нэтсийг буулгаж авахад маш чухал нөлөөг гүйцэтгэж шилдэг хамгаалт, холын шидэлтээрээ багаа хожилд хөтөлсөн мөн лигийн шилдэг багуудыг буулгаж авсан тоглолтуудад онцгой тоглосон.

3. Гүйцэтгэл

Самбарын тоглогчидын үзүүлдэг статистикыг Брогдон үзүүлсэн гэж хэлж болно. Тэрээр 45 хувьтай довтолсон төдийгүй холоос 40 хувьтай довтолж бүх рүүки нарыг довтолгоо болон холын шидэлтийн хувиар тэргүүлсэн.
Мөн энэ улирлын цор ганц трипл дабл хийсэн шинэ тоглогч бол Малколм Брогдон юм.

Тэр өөрт олдсон боломжоо тултал нь ашиглаж чадсан энэ шагналыг хүртэх эрх нь түүнд бий.Эцэст нь хэлэхэд энэ залуу NBA-д бэлэн болчихоод орж ирсэн үүнийгээ ч баталж чадлаа. Гэхдээ түүний хувьд лигийн элит түвшинд очихгүй дундаж түвшиний тоглогч байсаар байх болов уу?

                                                                                                                                                                                            Б. Алтангэрэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү