Эмэгтэй бизнесменүүдэд зориулсан инкубатор төв нээгджээ


7 жил

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв нээгджээ.  Солонгос улсын КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байв. Энэ төв байгуулагдсаны дараа 4.000 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй зөвлөгөө, сургалтанд хамрагдсан байна.

Тэгвэл уг байгууллагын шинэ инкубатор төвийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ур чадвараа нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх, харилцан санал, туршлага солилцоход зориулж, оёдол, гар урлал, талх нарийн боов, компьютерийн танхимыг тохижуулжээ.

Түүнчлэн үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд зориулж тоглоомын өрөөг ч бий болгосон байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү