Орос, Хятадтай хамтарсан протоколоор манай улсаар 1 сая жуулчин дамждаг болно


7 жил

УБТЗ Улаанбаатараар дамжин аялах 1 сая жуулчныг тээвэрлэх, Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдан галт тэрэг явуулах боломжтой боллоо. Учир нь Улаан-Үд хотод  Орос, Монгол ба Хятад гурван улсын аялал жуучлалын сайд нар уулзжээ. Ингэхдээ тэд Цайны зам хөтөлбөрийн дагуу 2018 онд Байгаль нуурын аялал жуулчлалын бүсэд Хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлж гурван тал протоколд гарын үсэг зурав.

Гурван улсын сайдууд 6-р сарын 20-24-нд Улаан-Үд  хотод болж байгаа Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нар ба бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтанд оролцсон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү