ЕВГЕНИЙ ЖЕРБАЕВ: МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ АЛГА


7 жил

   ОХУ-ын Буриадын 70 кг-ын жингийн шилдэг бөх Евгений Жербаев өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр "Монголиа Опен"-д ОУТ-д бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж аваргалсан юм.  Тэгвэл сүүлийн үед буриадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай яриа газар аваад байна.

Жербаев энэ талаар "ОХУ-ын шигшээ багт багтаж, тив дэлхийд зодоглох нь тийм ч амар биш. Дотоодын өрсөлдөөн ДАШТ-ээс дутахааргүй болдог. Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай ярихад хэтэрхий эрт байна. Хоёр улсын иргэншилтэй байна гэдэг амар зүйл биш.

Хэрэв Монголын нэрийн өмнөөс барилдах болбол надад татгалзах зүйл алга" хэмээн өгүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү