Баянзүрх дүүрэг хамгийн олон сонгогчтой


7 жил

Хамгийн олон сонгогчтой дүүргээр 225 мянга 551 сонгогчтой Баянзүрх дүүрэг бүртгэгджээ. Ерөнхийлөгчийн сонгууль оройн 22.00 цагт дуусгавар болж дүнгээ гаргана.

СЕХ-ноос мэдээлснээр 44724 сонгогч нь түр хасах тэмдэглэгээтэй байна. Үүнд шоронд байгаа иргэд бас гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон иргэд багтаж буй. Саатуулагдсан иргэдээс зөөврийн хайрцгаар санал авна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Үүнээс 904 мянга 336 сонгогч нийслэлд, харин хөдөө орон нутагт 1 сая 73 мянга 962 сонгогч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү