БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АХМАД НАСТНЫ 60 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАНД ОРЛОО


7 жил

   Нийслэлийн Баянгол дүүрэгт ахмад настны нөхөн сэргээх шинэ эмнэлгийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Д.Батжаргал болон БГД-ийн иргэд оролцлоо.


    Ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн хувьд Дотор, Мэдрэл, Уламжлалт эмчилгээний тасгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн энэ онд БГД-ийн Эрүүл мэндийн төвд ерөнхий мэс заслын болон гэмтлийн тасгийг байгуулахаар санхүүжилтыг нь шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ.
 Цаашид ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянгол дүүрэг нь 23,387 ахмад настантай бөгөөд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгчдийн 50-60 хувийг ахмад настан эзэлж байна.

                                                                           

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү