Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


7 жил

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн товч мэдээллийг хүргэе.

Товч мэдээ

-  Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг түүний оронд томиллоо.

-  “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Үйлдвэрийг БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд барихаар төлөвлөөд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү