Дэлхийн хамгийн сонирхолтой бодогчид уулзалдах гэж байна


7 жил

Саяхан дуучин M.I.A ВикиЛийксийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжтай энэ жилийн Meltdown Фестивалаар ярилцлага хийх тухай зарлаад байв. M.I.A бол Барак Обама, Далай Лам, Монсанто, Фейсбүүк зэрэг дэлхийн том асуудлуудыг шүүмжилдэгээр нэртэй уран бүтээлч.

Харин одоо Ассанжаас гадна Словены нэрт философич Славое Жижек, Среко Хорват нар оролцох болсон тухай мэдээллээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн сонирхолтой бодогчид нэг дор цугларах гэж байна.

“Фейсбүүк бол хүний бүтээсэн хамгийн муухай тагнуулын машин”  Жулиан Ассанж

 “Хүнд яаж жаргалтай байхыг хэлдэг номыг би жигшдэг. Философийн хамгийн эхний үүрэг бол хүн чи ямар гүн асуудалд ороо вэ гэдгийг хэлэх байдаг.” Славое Жижек

“Жишээлбэл, эмээ чинь өвдсөн байхад хамтрагч нь ажилдаа төвлөрөөд тоохгүй байя. Энэ бол хайрын жинхэнэ шалгалт: Нөгөө хүн чинь ийм нөхцөл байдалд юу хийж байна. Энэ утгаараа, хайр гэдэг хөдөлмөр шүү. Хайрын гоё нь юундаа бэ гэвэл шаргуу, хүнд хөдөлмөртөө байдаг.” Среко Хорват

 “Үүний Дараа Юу Ирэх Вэ?” нэртэй хэлэлцүүлэгт тэд “өөрчлөгдөж буй дэлхий”-н тухай ярилцана гэжээ. Тэдний ярилцлага өнөөдөр Английн Southbank Centre-д болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү