Эрчим хүчний салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно


7 жил

Эрчим хүчний салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тус өдөрлөгийн үеэр УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчид Сүхбаатарын талбайд байрлаж буй нэг цэгийн үйлчилгээний асраас 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд 15 нэр төрлийн үйлчилгээг авахаас гадна сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлээд байгаа цахим үйлчилгээний http://my.tog.mn, түгээх сүлжээний өгөгдлийн менежментийн Arc GIS системүүдтэй танилцах боломжтой болох гэнэ.

Талбай дээрээс шууд үзүүлэх үйлчилгээний нэрс:

·         http://my.tog.mnхэрхэн ашиглах тухай зөвлөгөө, мэдээлэл         

·         Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаар зөвлөгөө

·         Гэрээний мэдээлэл шинэчлэнэ

·         Тоолуурын заалт шалгах хүсэлт хүлээн авна

·         Цахилгааны төлбөр хураана (᠌пос машин)

·         Цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл

·         Орон сууцны борлуулалтыг хүлээлгэж өгөхөд шаардлагатай  мэдээлэл, зөвлөгөө

·         Ажлын захиалга хүлээн авна

·         Санал хүсэлт, өргөдөл хүлээн авна

·         Тоолуурын баталгаажуулалтын тухай мэдээлэл, зөвлөгөө

·         Тоолуурын заалтыг хэрхэн авдаг тухай мэдээлэл

·         Цахилгаан хэмнэх энгийн аргууд

·         Техникийн нөхцөлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, хүсэлт хүлээн авна         

·         Гэрэлгүй, хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг өгнө          

·         Дэд станц, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авах, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө...

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү