Нэр дэвшигчдийн мэтгэлцээн 10, 17-нд болно


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг 6-р сарын 10, 17-ны 20:00 цагт Соёлын Төв Өргөөнд гэж төлөвлөсөн тухай зарлалаа. Энэ тухай Монголын Телевизийн холбооноос өнөөдөр мэдээлжээ.

Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал А.Энхзулын хэлсэнээр хөтлөгчөөр санал асуулгад үндэслэн Д.Жаргалсайхан, Э.Лхагва, Д.Энхбат нарт санал тавихаар болсон. Түүнчлэн МҮОНРТ-ээс өмнө хоёр мэтгэлцээнийг арилжааны буюу МТХ-ны 16 телевизээр мэтгэлцүүлэх уриалга гаргажээ.

Мэтгэлцээнд оролцуулах саналыг Монгол Ардын Нам ба Монгол Ардын Хувьсгалт Нам хүлээн авсан бол Ардчилсан Нам одоохондоо хариу өгөөгүй байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас Халтмаагийн Баттулга, МАН-аас Миеэгомбын Энхболд, МАХН-аас Сайнхүүгийн Ганбаатар нар өрсөлдөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү