Гэмт хэргийн гаралт, шалтгааныг судалжээ


7 жил

Дорноговь аймгийн прокурорын газраас Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумдын хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний байдлаар үйлдэгдсэн гэмт хэргүүдийг 2016 оны мөн үетэй харьцуулах байдлаар судалжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд 2017 оны эхний 5 сарын 29-ний байдлаар хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өмнөх оноос 53-иар буюу 15.3 хувиар, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг 28 хэргээр буюу 33.3 хувиар, хамгийн их гэмт хэрэг үйлдэгдэж байсан газар болох Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 30 хэргээр буюу 50 хувиар тус тус буурсан хэдий ч Хөвсгөл, Мандах суманд 2016 онд гэмт хэрэг гарч байгаагүй атал 2017 онд Хөвсгөл суманд 1, Мандах суманд 3 гэмт хэрэг үйлдэгдсэн, Сайхандулаан, Айраг, Иххэт суманд үйлдэгдсэн гэмт хэргүүд болон малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 33.3 хувиар өссөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарах болсон шалтгааныг судалж үзэхэд нийгмийн ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг үйлдэгсэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой, хохирогч нар өмч хөрөнгийнхөө зохих хадгалалт хамгаалалтыг хангадаггүй, хайхрамжгүй орхидог зэрэг байдлууд нөлөөлжээ. Тиймээс гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн газар болох Сайншанд сумын 1, 2 дугаар багт мөн Мандах сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авахуулахаар Сайншанд, Мандах сумдын Засаг дарга нарт прокурорын мэдэгдэл бичсэн байна. 

Мөн судалгааны дүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газарт түдгэлзээтэй байгаа хэргүүдийг илрүүлж шийдвэрлүүлэх, хулгайн гэмт хэрэг тэр дундаа малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг анхаарч үйлдэгдсэн гэмт хэргийн тоо хувь хэмжээг бууруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү