Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд 500 гаруй тамирчин оролцож байна


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулж буй Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.



Нээлтийн ажиллагаанд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хууль сахиулах, Батлан хамгаалах салбар хариуцсан ахлах референт Ж.Амгалан болон БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагуудын удирдлага оролцлоо.



Энэ жилийн Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС зэрэг 9 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин оролцож цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар,  авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээн маргааш дүнгээ гаргаж шилдгүүдээ тодруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү