Ариун цэврийн өрөөг өдөрт 2-оос доошгүй удаа халдваргүйжүүлэгч бодис ашиглаж цэвэрлэх хэрэгтэй


7 жил

ДЭМБ-ААС ГАРГАСАН  “ХӨГЖИЖ БАЙГАА ОРНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УС, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ АРГАЧЛАЛ

1.1  Аргачлалын зорилго ба үзэл баримтлал

Энэ аргачлал нь эрүүл мэндийн шаардлага хангасан үйлчилгээг явуулахад эрүүл ахуйн хамгийн наад захын нөхцлийг бүрдүүлэх, улмаар өвчтнүүд, эмнэлгийн ажилчид болон өвчтөн асрагч нарыг эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой үүсэх өвчний эрсдлээс сэргийлэх үндэслэлийг дэвшүүлж байгаа юм.

Аргачлалыг дараах зориулалтуудаар ашиглаж болно.

1.         Эрүүл мэндийн байгууллагуудын усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үндэсний стандарт боловсруулахад.

2.         Эрүүл мэндийн байгууллагуудын усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг үнэлэхэд.

3.         Стандартын шаардлага хангахын тулд явуулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ба сайжруулахад.

4.         Эрүүл мэндийн байгууллагууд стандартын наад захын шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулахад.

5.         Стандартын шаардлагыг байнга хангаж байх бодитой үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд.

Аргачлал нь усан хангамж (усны чанар, хэмжээ ба хүртээмж), ариун цэврийн байдал, угаалга ба цэвэрлэгээ, хоол хүнсний хадгалалт, бэлтгэл, шавьж, мэрэгчээр дамжих өвчний хяналт, барилгын загвар, байгуулалт, менежмент, мөн эрүүл ахуйн шаардлагыг дэмжих зэрэг асуудлуудыг багтаасан байна.

1.2 Бодлогын үндэс

Аюулгүй, хүрэлцээтэй ундны ус, ариун цэврийн наад захын шаардлага, эрүүл ахуйн зохих мэдлэгтэй байх нь эрүүл мэндийн үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх үндэс болдог. Гэтэл дэлхийн түвшинд эрүүл мэндийн олон байгууллагууд эрүүл мэндийн үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна.

Эмнэлэгт үйлчлүүлэгсдийн 5-аас 30 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой халдварт өртөмтгий байдаг. Энэ нь мөн эрүүл мэндийн салбарын ажилчдад хамаатай асуудал юм. Аюулгүй усан хангамж, эмнэлгийн цэвэр орчин, ариун цэвэр нь эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын дамжих замыг багасгах ач холбогдолтой.

             Эрүүл мэндийн байгууллагууд гэдэгт эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд, клиникүүд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг нэгжүүд, гэрээр тусламж үзүүлдэг байгууллагууд, шүдний болон өрхийн эмнэлгүүд багтана.

Хоёр. Эрүүл мэндийн байгууллагад баримтлах аргачлалууд:

2.1 Усны чанар

Унданд, хувийн эрүүл ахуйд, эрүүл мэндийн үйлчилгээнд, цэвэрлэгээ болон угаалганд зарцуулагдах ус нь хүрэлцээтэй, сайн чанартай аюулгүй байх ёстой.

Шалгуур үзүүлэлтүүд:

1.Ундны усны бичил амь судлалын чанар

100 мл усанд гэдэсний савханцар (E.Coli) эсвэл дулаанд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян илрэх ёсгүй.

 2. Ундны усны халваргүйжүүлэлт

Усны бичил биетний аюулгүй байдлыг хангахын тулд хэрэглэгчдийн ус ашиглах цэг дээр халдваргүйжүүлэгчийн үлдэгдэл тунг байнга тодорхойлж байх нь зүйтэй.

3. Ундны усны химийн ба цацрагийн чанар

Ундны ус нь ДЭМБ-ын ундны усны чанарын аргачлалын дагуу эсвэл тухайн улсын стандартанд заагдсан химийн болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдийн шаардлагыг хангасан байх ёстой.

4 Ундны усны чанарын хүлээн зөвшөөрөгдөх байдал

Ундны усанд гаж амт, үнэр эсвэл өнгө байх ёсгүй.

5. Унднаас бусад зориулалтаар хэрэглэх ус

Ундны усны чанартай харьцуулахад чанар муутай ус нь угаалга, цэвэрлэгээ болон ариун цэврийн байгууламжийн ашиглалтын зориулалтаар хэрэглэгдэнэ.

6. Эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдах ус

Эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдах ус сайн чанартай байх ёстой.

Усны бичил амь судлалын чанарын асуудал нь эрүүл мэндийн байгууллагад халдварыг хянахад ач холбогдолтой юм.

Орон нутгийн орчны эрүүл ахуйн байгууллага нь усны бичил амь судлалын чанарыг байнга тандаж, хянах байх ёстой.

Усыг хлороор халдваргүйжүүлэх нь найдвартай бөгөөд хямд төсөр арга юм.Орон

нутгийн боломжоос шалтгаалж нунтаг, шингэн, үрлэн хлорыг болон бусад

 нэгдлийг ашиглаж болно. Хлорыг устай хавьталд байлгах хугацаа (хлорыг усанд

нэмэх ба хэрэглэж эхлэх хугацаа) 30 минут ба үлдэгдэл чөлөөт хлорын хэмжээ

0.5-1.0мг/л-ээс ихгүй байх ёстой.

Хлоржуулсан усыг хоёр өдрөөс илүү хадгалж болохгүй, учир нь үлдэгдэл хлорын хэмжээ багасч халдваргүйжүүлэх чадамж буурдаг.

Мөн төвлөрсөн усан хангамжид холбогдоогүй газарт буцалгах, шүүх, хлоржуулах, нарны хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх болон бусад аргыг ашиглаж болно.

Хэрэв ус нь химийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй бол түүний хэмжээг

багасгах, эсвэл өөр усны эх үүсвэр олдох боломжгүй тохиолдлууд байдаг. Ийм

тохиолдолд усны бохирдолтын түвшинг үнэлэх, нөлөөллийн хугацааг тогтоох

(ажилчид өвчтнүүдээс илүү хугацаагаар өртдөг) болон эрсдэлт бүлгийг тогтоох

зэрэг ажлыг даруй хийх хэрэгтэй. Ихэнхи эрүүл мэндийн байгууллагууд усны

химийн чанарт тэр бүр анхаарал хандуулдаггүй, харин эрсдэлд өртөмтгий

хүмүүст өөр усны эх үүсвэрийг хэрэглүүлэх арга хэмжээ авдаг. Жишээ нь:

Нитрат, нитритыг ДЭМБ-ын аргачлалд заасан хэмжээнээс их агуулсан усаар

нярайн хоол тэжээлийг хийж болохгүй байдаг.

Өвчтнүүд болон ажилчдад зориулсан ус нь чанар, тоо хэмжээний хувьд хүлээн

зөвшөөрөгдсөн байх ёстой.

Угаалга, цэвэрлэгээнд ашиглагдах ус нь ундны усны чанарын шаардлагыг

хангахгүй байж болно.

Зарим эрүүл мэндийн үйлчилгээнд тухайлбал гемодиализийн эмчилгээ хийхэд

маш сайн чанарын усыг хэрэглэх хэрэгтэй.

Дархлаа нь  суларсан өвчтнүүдэд усанд дахин боловсруулалт хийсний дараа

тухайлбал буцалгасны дараа хэрэглэх хэрэгтэй.

2.2 Усны хэмжээ

Унданд, хоол хийхэд, хувийн эрүүл ахуйд, эрүүл мэндийн үйлчилгээнд, угаалга ба цэвэрлэгээнд зарцуулагдах ус хангалттай хэмжээтэй байх ёстой.

Шалгуур үзүүлэлтүүд:

•           Шаардлагатай хэмжээ:

Амбулатороор үйлчлүүлэгсдэд                           5 литр/үзлэгт

Эмнэлэгт хэвтэгсдэд                                              40-60 литр/өвчтөн/өдөрт

Амьсгалын замын халдварт

өвчний тусгаарлах өрөө                                       100 литр/өвчтөн/өдөрт

Урвах тахлыг эмчлэх тасагт                                 60 литр/өвчтөн/өдөрт

Эмчилгээний  хоолны төв                                                30 литр/өвчтөн/өдөрт

Эрүүл мэндийн үйлчилгээнд болон унд ахуй, цэвэрлэгээнд зарцуулагдах усны хэмжээ нь цаг уурын байдал, усан хангамжийн төрөл, хүртээмж, орон нутгийн ус-хэрэглээний дадлаас тус тус хамаарна.

2.3. Ус ашиглалт, хангамжийн байгуулага ба усны хүртээмж

Ус ашиглалт хангамжийн байгууллага хүрэлцээтэй тэдний үйл ажиллагаа сайн байх нь эрүүл мэндийн байгууллагад усыг бүх хэрэглээнд тухайлбал унданд, хоол бэлтгэхэд, хувийн эрүүл ахуйд, эрүүл мэндийн үйлчилгээнд, угаалганд, цэвэрлэгээнд ашиглах зэрэгт тохиромжтой байдаг.

Шалгуур үзүүлэлтүүд:

1.   Эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй бүх газарт (мэс заслын өрөө, өвчтний тасаг, зөвлөгөө өгөх өрөө, хувцас солих өрөө, угаалгын газар, гал тогоо, шүршүүр, бие засах газар) саван болон бусад шаардлагатай хэрэгслүүдтэй усны байгууламж байх хэрэгтэй.

2.   Эмнэлэгийн ажилчид, өвчтнүүд болон өвчтөн асрагчдад ундны усны байгууламж болон бусад хэрэглэгдэхүүн хүртээмжтэй байх ёстой.

3.  40 хүнд (өвчтнүүд, ажилчид ба өвчтөн асрагчид) 1 шүршүүр оногдохоор

     төлөвлөх нь зүйтэй. 

4.  Угаалга цэвэрлэгээний газар нь саван, халуун ус, халдваргүйжүүлэгч 

      бодисоор тухайлбал хлорын уусмалаар тус тус хангагдах ёстой.

1.     Эрүүл мэндийн байгууллагын ажилчид, өвчтнүүд, болон өвчтөн асрагч нарын гар угаах дадал усны дутагдал эсвэл гар угаах угаалтуур хангалтгүйн улмаас хязгаарлагдаж болохгүй.

Ус ашиглах цэг хэрэглэгчдэд аль болохоор ойр байх ёстой. 20-иос дээш ортой тасагт гар угаах хоёр угаалтуур байх ёстой. Гар угаалтуурт саван заавал байх ёстой мөн цэвэр усны сав тавьж болно.

2.     Хэдийгээр ундны ус болон гар угаах, цэвэрлэгээний усыг адил эх үүсвэрээс авч байгаа ч боломжтой бол тусад нь хадгалж хэрэглэвэл зүгээр байдаг. Ундны усыг аль болохоор шугам хоолойнд холбогдсон эх үүсвэрээс, хэрэв шугам хоолойд холбогдоогүй бол таглаатай саванд усыг хадгалж хэрэглэнэ. Ундны ус ашиглах цэг тусгай тэмдэглээтэй байх хэрэгтэй.

3.     Шүршүүр нь гар угаах угаалтуураас дутахааргүй ач холбогдолтой. Энэ нь халдварт өвчний тархах замыг багасгах, түүнчлэн зарим өвчнийг анагаах ач тустай.

2.4 Ялгадсыг зайлуулах

Өвчтнүүд, ажилчид болон өвчтөн асрагчдыг аятай тухтай, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газраар хангах нь зүйтэй.

Шалгуур үзүүлэлтүүд:

1.         Эмнэлэгт 20 хүнд жорлонгийн нэг суултуур, амбулаторит доод тал нь жорлонгийн 4 суултуур төлөвлөх хэрэгтэй.

2.         Жорлон нь орон нутгийн техникийн болон санхүүгийн боломжид зохицсон байх шаардлагатай.

3.         Жорлон нь орон нутгийн ёс заншил болон нийгмийн нөхцөлд зохицсон байх хэрэгтэй.

4.         Жорлонг хэрэглэхэд аюулгүй байх ёстой.

5.         Жорлон нь гар угаалтууртай ойрхон байх хэрэгтэй.

6.         Жорлонг хэрэглэгчдээс 30м-ээс холгүй орчиндоо аюулгүй байхаар төлөвлөх хэрэгтэй.

7.         Жорлонг байнга цэвэрлэх ба цэвэрхэн байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

1.         20 хүнд жорлонгийн нэг суултуур оногдох нь тохиромжтой байдаг. Гэхдээ жорлонгийн тоо нь зарим хүчин зүйлээс тухайлбал орны хөтөвч хэрэглэх өвчтний дундаж тооноос хамаарна.

Амбулаторит ажилчдад, эрэгтэй үйлчлүүлэгчдэд, эмэгтэй үйлчлүүлэгчдэд болон хүүхдэд тус бүрт нь нэг нэг жорлонг төлөвлөнө. Том амбулаторит төдийчинээ олон жорлон төлөвлөгдөнө. Бодит тоо нь бусад хүчин зүйлсээс тухайлбал үйлчлүүлэгчдийн хүлээлтийн дундаж хугацаанаас хамаарна.

2.         Эрүүл мэндийн байгууллагад усаар зайлдаг жорлон хамгийн тохиромтой байдаг. Бусад нөхцөлд хуурай жорлон хэрэглэж болно, гэхдээ газрын доорхи усыг бохирдуулахгүй байхаар тоноглож байгуулсан байх ёстой.

3.         Эрэгтэй, эмэгтэй өвчтнүүдийн болон ажилчдын жорлонг тусдаа зааглаж тэмдэглэсэн байх хэрэгтэй.

Тахир дутуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгшин хүмүүс болон өвчтэй

хүмүүст зориулсан байдлаар жорлонгуудыг тоноглох зүйтэй.

            Хүүхдийн жорлонг тусад төлөвлөх нь зүйтэй.

4.         Жорлонгийн загвар, байгуулалт, сэргээн засварлалт нь ашиглахад эрүүл ахуйн шаардлагыг хангахуйц байхаас гадна өвчин тараах голомт болох ёсгүй.

Хүчирхийллийн эрсдлийг тухайлбал бэлгийн хүчирхийллийн эрсдлийг багасгахын тулд жорлонгийн байрлалд анхаарах, түгжээ хийх, түүнчлэн шөнийн цагт гэрэлтэй байлгах нь зүйтэй.

5.         Жорлонгийн гарах хаалганы ойролцоо гар угаах угаалтуур, саван заавал байх ёстой.

6.         Жорлон нь цаг хугацааны хувьд болон ашиглахад хялбар байх ёстой. Тухайлбал тахир дутуу хүн ашиглахад жорлонгийн шал гөлгөр, тэгш гадаргуутай байх нь тохиромжтой юм.

7.         Жорлонг бохирдсон тухай бүрд нь болон өдөрт хоёроос доошгүй удаа халдваргүйжүүлэгч бодис ашиглаж цэвэрлэх хэрэгтэй.

Эх сурвалж: НЭМҮТ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү