Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.

- Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

- “Олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааны үед баримтлах журам”-ыг хавсралтаар баталлаа. Энэ нь маргааныг арбитрт шилжихээс өмнө аль болох эв зүйгээр, хэлэлцээний замаар шийдвэрлэх, гэрээний төслийн эсвэл гомдол шийдвэрлэх шатанд маргаанаас урьдчилан сэргийлэх, олон улсын арбитрын маргааны үед холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шуурхай хангах зорилготой юм.

- “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох журам”-ыг баталлаа. Ингэснээр байгууллагууд хоорондоо цахим мэдээлэл солилцох замаар төрийн цахим мэдээллийн санг ашиглах, хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, найдвартай үйлчилгээг иргэн, байгууллагад түргэн, шуурхай хүргэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү