Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-тай зөвшилцөнө


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.

Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү