"Элэг бүтэн Баянхонгор" нээлттэй өдөрлөг болов


7 жил

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Очирбатаар ахлуулсан баг бүрэлдэхүүн  Баянхонгор аймагт элэг бүтэн Баянхонгор нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн хэмжээнд цогц арга хэмжээг авч үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийсэн, багууд зарим шаардлагатай тоног төхөөрөөмжийг олгож мөн үзлэгт хамрагдах боломжгүй байдаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт өргөнөөр хамруулсан байна.



Элэг бүтэн Баянхонгор өдөрлөгийн үеэр иргэд Эхо рентгэн зэрэг үзлэгт илүү хамрагдаж байна.Иргэд энэ үзлэгт тэр бүр хамрагдаж чадахгүй байгаагаа ярьж байсан бөгөөд энэ арга хэмжээ нь нүдээ олсон байнга хийж байгаарай гэж өндөр настанууд захиж байна. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд  2019 он гэхэд Баянхонгор аймаг элэгний өвчлөлгүй аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа түүнчлэн үүнд зарцуулах хөрөнгийн үүсвэрийг шийдэн сан байгуулсан байна.



Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрт хамрагдах 40-65 насны иргэдийг бүртгэж дууссан бөгөөд Булган, Дорнод, Архангай, Дархан зэрэг аймгуудад шинжилгээ, оношлогоог хэдийнэ эхлүүлсэн. Иргэд эхний ээлжинд Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө В, С вирус илрүүлэх шинжилгээ өгнө. Үүний дараа хэрэв вирусын халдвар илэрсэн бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамрагдана. Уг шинжилгээгээр В, С вирус тээгч, элэгний архаг өвчтэй, хатууралтай нь тогтоогдсон тохиолдолд элэгний хорт хавдрыг эрт  илрүүлэх үзлэгт орохын зэрэгцээ эмэн эмчилгээ хийх шаардлагатай иргэд нэр бүхий таван эмийг курс тус бүрт нь 210 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эмчийн бичгээр авах боломжтой юм. Үндсэндээ “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд ямар нэгэн үнэ төлбөргүй шинжилгээ, оношлогоо хамрагдах замаар элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,  элэгний өвчлөлийн талаар нарийвчилсан судалгаа гаргаж нэгдсэн бүртгэлтэй болгож эмчилгээ явуулахад хүндрэлгүй болсон гэдгийг онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү