Ж.Батсуурь: "Ажлын хариуцлага алдсан хүмүүст нь цаг тухайд нь хариуцлага тооцсон"


7 жил

УИХ-ын гишүүдийн 64.3 хувийн саналтайгаар  Ж.Батсуурь БСШУС-ын сайдаас огцроод байна. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж сайдын тушаалаас огцруулах тухай яригдаж эхэлсэн6

Харин  Ж.Батсуурь энэ тухай “хууль зөрчөөгүй” бөгөөд “29-р сургууль, 19-р сургууль болон ЕБ-ын улсын шалгалтын тест задарсан гээд асуудлууд бий. Энэ асуудлууд дээр анхаарлаа хандуулж, ажлын хариуцлага алдсан хүмүүст нь цаг тухайд нь хариуцлага тооцсон.” гэсэн тайлбар өгөөд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалтын материал задарсан, тусгай сургуулийн асуудалд хайнга хандсан зэрэг шалтгаанаар түүнийг огцруулах шийдвэр гаргажээ.

Одоо БСШУС-ын сайдын ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат түр хийнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д айлчлалтай тул дараагийн сайд хэн байхыг шийдэх боломжгүй байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү