БНЧУ-тай ХХАА-н салбарт мэргэжилтэн солилцоно


7 жил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсад ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын хүрээнд  Бүгд Найрамдах Чех Улсын Брно хотод тус улсын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречкатай албан ажлын уулзалт хийсэн байна.

БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юрэчка Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нарыг тус улсын мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож буйд баярласнаа илэрхийлж, энэхүү айлчлал нь хоёр улс хоорондын урт хугацааны түүхэн харилцаа үргэлжилж байгааг харуулсныг онцолсон. Тэрбээр хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлж, улам өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн  ажиллахаа илэрхийлжээ.

БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд М.Юрэчка хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох ажлыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, ой мод, байгаль орчныг хамгаалах салбаруудад хамтарч ажиллах өргөн боломж буйг тэмдэглэсэн байна.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, БНЧУ-ын ХААЯ-тай хамтарч ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Сайд М.Юрэчка хүнсний үйлдвэрийн салбарт, ялангуяа мах боловсруулах үйлдвэр, чихэр, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэсэн байна.

БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречкатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төлөөлөгчдийн хийсэн албан уулзалт нь хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү