Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар бороо хургүй хална


7 жил

2017 оны 5 дугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 05-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар бороо хургүй хална -


Баруун аймгуудын нутгаар:

Тавдугаар сарын 31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд Алтайн өвөр хэсгээр бага зэргийн бороо, 3-4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 29-1-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм өдөртөө 28-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 2-ноос ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар:

Зургаадугаар сарын 1, 4-нд зарим нутгаар, 2, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 29-31-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2, 4-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байх төлөвтэй.


Зүүн аймгуудын нутгаар:

Тавдугаар сарын 31-нд Халхголын саваар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 29-31,4-5нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 29-31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар:

Зургаадугаар сарын 3-нд нутгийн баруун хэсгээр,4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар өдөртөө 12-14м/с хүрч ширүүснэ. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 29-34 хэм дулаан байна. 3-наас бага зэрэг сэрүүснэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү