Хууль тогтоомж сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно


7 жил

УИХ-аас 2016 онд шинээр баталсан, шинэчлэн найруулсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж болон түүнийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг орон нутагт зохион байгуулж буй ажил арга хэмжээг иргэдэд сурталчлан таниулж, шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээгээр хангах зорилгоор Дорнод аймаг хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр 13:00-18:00 цагт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. 

Өдөрлөгийн үеэр шинээр баталсан, шинэчлэн найруулсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийг сурталчлан, таниулж, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд улс болон аймгийн орон нутгийн хэмжээнд зохион байгуулж буй ажил арга хэмжээний мэдээллээр иргэдийг хангаж, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэгээр үнэ төлбөргүй үйлчилж, холбогдох байгууллагад уламжлахын зэрэгцээ салбарын үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл, холбогдох лавлагаа, тодорхойлолт гэх мэт бусад иргэдэд нэн түрүүнд шаардлагатай байгаа мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм.

Б.Отгонбавуу

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү