“Дэд бүтцийн хяналтад таны оролцоо” сарын аяны хаалт боллоо


7 жил

МХЕГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран нийгэмд тулгамдсан тодорхой асуудлаар хэрэглэгчдэд чиглэсэн аяныг хяналтын чиглэл тус бүрээр зохион байгуулах зорилтын хүрээнд  “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.  

Аяны хүрээнд дэд бүтцийн салбарт мөрдөж буй хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, соён гэгээрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, аливаа болзошгүй эрсдэл, техникийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тогтолцоог улам бүр сайжруулах чиглэлд зорьж ажиллав.



Сарын аяныг хөтөлбөрийн дагуу дараах дөрвөн чиглэлээр зохион байгууллаа.

1.    Барилга байгууламж, хот байгуулалт, өргөх механизм, барилгын материалын хяналт;

2.    Авто тээвэр, авто замын  хяналт; Энэ хүрээнд  “Нийтийн тээврийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгээр  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан авто зам, замын байгууламж, стандартад нийцсэн тээврийн хэрэгсэл, хариуцлагатай мэргэшсэн жолооч нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэв.

3.    Газрын тос, хий, хэмжил зүйн  хяналт;

4.    Цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж, ариутгах татуулга, харилцаа холбооны шугам сүлжээний хяналт. Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургууль дээр эрчим хүчний алдагдал багатай тоног төхөөрөмж суурилууллав. Тус сургууль нь 1979 онд ашиглалтад орсноос хойш дэд бүтцийн тоног төхөөрөмжид урсгал засвар хийгдээгүйн улмаас техникийн аюулгүй байдал хангалтгүй байсан юм. Иймд болзошгүй эрсдэл, техникийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч жишиг сургууль болгов.

Эх сурвалж: МХЕГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү