Шинэ Nokia 3310 маргаашнаас Энэтхэгт зарагдаж эхэлнэ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Өнгөрсөн 4-р сард урьдчилсан захиалгаа эхлэсний дараа шинэ Nokia 3310 зарагдаж эхлэх гэж байна. Маргаашнаас эхлэн шинэ загвар Энэтхэгийн топ гар утасны дэлгүүрүүдэд тавигдаж эхэлнэ гэлээ. Энэ удаагийн Nokia 3310 улаан, шар, хар хөх, хар саарал гэсэн өнгүүдээр хийгджээ.

 Шинэ загварын үзүүлэлтүүд:

  •  2G интернет
  •  Bluetooth 3.0.тэй,
  • 240x320 дэлгэцтэй.
  • Хойд камер: LED гэрэлтэй, 2 мегапикселтэй.
  • Дотоод багтаамж 16 мегабайт, 36 гегабайт хүртэлх MicroSD слот кардыг хийх боломжтой
  • Хэрэглэгчдийн дуртай, классик Snake хэвээрээ

2000-2005 оны хооронд дэлхийн гар утасны зах зээлийг тэргүүлж байсан Nokia 3310-ийн үйлдвэрлэл 2005 онд зогссон. Олон хүмүүсийн дуртай шинэ 3310 51 доллар буюу ойролцоогоор 120 мянган төгрөгөөр Энэтхэг улсад зарагдах гэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү