Бээжин хот дахь хадны тогтоцоос сэдэвлэсэн 120 метр барилга


7 жил

Гэрэл зурагчин Эдмон Леонг MAD архитектурын фирмийн дөнгөж баригдаж дуусаад байгаа Чаояон Парк Плазагийн зурагнуудаас хуваалцлаа. Арилжаа ба орон сууцны зориулалттай шинэ барилгыг хадны тогтоцуудаас сэдэвлэн барьжээ.

MAD-ийн 120.000 метр квадрат барилга оффис, олон нийтийн орон зайтай. Барилга Бээжингийн бизнесийн дүүрэгт, Чаояан хэмээх Бээжин хотын хамгийн том паркийн өмнөд хэсэгт байрлалтай.

MAD-ийн үүсгэн байгуулагч Ма Яансон хот ба түүний оршин суугчдыг байгальтай яаж холбож болох тухай бодуулах зорилгоор Хятадын уламжлалт шан шуй хэмээх байгалийн зургаас сэдэвлэн загварыг нь гаргажээ.

Ассиметрик 120 метр өндөр барилгын ажил 2012 онд эхлэсэн.

бүх зураг ©Edmon Leong

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү