Хокусайн Их Давалгааг хамгийн сүүлчийн удаа бодитоор харах боломж


7 жил

 Кацушика Хокусайн “Их Давалгаа” 1830-аад оны үед хэвлэгдсэн ч цөөн хувилбар үлдсэн байдаг. Британий Музейд тавигдах хувилбар нь хамгийн сүүлд 2012 онд олны өмнө дэлгэгдэж байв. Энэ удаагийн үзэсгэлэн зургийг бодитоор нь хамгийн сүүлчийн удаа харах боломж юм.

Зургийн өнгийг арилахаас хамгаалахын тулд нам гэрэлтэй орчинд байрлуулахаар болжээ.

©Evening Standard

Күрейтор Тим Кларк EveningStandard-д хэлсэнээр бол “Их Давалгаа зургийн цэнхэр өнгө маш хүчтэй. Яагаад гэвэл зураач Пруссын цэнхэр гэдэг шинэ химийн пигмент хэрэглэсэн. Гэхдээ завьнуудын шар бас тэнгэрт байгаа яагаан өнгө нь хүнсний ногооны будаг байсан учраас бид хэдэн удаа, хэр удаан үзүүлж болохоо тооцоолох хэрэгтэй.” гэсэн байв.

Кацушика Хокусайгийн “Их Давалгаа” –г Мицубиши Корпорацийн спонсороор энэ сарын 25-аас ирэх 8-р сарын 13 хүртэл үзүүлнэ. Ингэхдээ Японд зургаан 7 хоногийн турш үзэсгэлэн болон тавигдана. Үүнээс хойш зургийг тодорхойгүй хугацаанд хадгалахаар болоод байгаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү