Оскарын шагналт Стийв МкКүийн 2pac-ийн тухай киног найруулна


7 жил

12 Жилийн Боол бүтээлээр Оскарын шагнал авсан найруулагч Стив МкКүийн 2pac Shakur-ийн амьдралаар бүрэн хэмжээний баримтат кино хийх болсон тухай зарлалаа.

Стив МкКүийн “Энэ домогт уран бүтээлчийн цаг хугацаа ба амьдралыг нээх гэж байгаад миний сэтгэл маш их баясаж бас хөдөлж байна,” гэжээ.

МкКүийн 1993 онд Нью Йорк их сургуулийн филмийн сургуульд элссэн ба 2pac тэр хоёр найзуудаараа холбогдож байсан тухай ярьсан байв.

Шакурын нагац Глориа Кокс гүйцэтгэх продьюсераар ажиллана. Филмийг Шакурын ээж  хүүгийнхээ бүтээлүүдийг нас барсаны дараа гаргах гэж байгуулсан Амару Энтертайментийн дэмжлэгээр хийх болжээ.

2Pac Шакур 1996 оны 9-р сард Лам Вегас хотод буудуулан нас барсан. Түүний карьер ердөө 5 жил үргэлжилсэн ч түүний бүтээлүүд 75 сая хувьд борлогджээ.

Өнгөрсөн сард 2pac Shakur Америкийн Рок энд Роллын Нэр Алдарын Танхимд орсон анхны соло хип-хоп уран бүтээлч болоод байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү