Турахыг хүсвэл Салса бүжиг бүжиглэ...


7 жил

Колумби Салса нь Колумбийн үндэсний Кумбай бүжгээс гаралтай бөгөөд үндсэн техник нь хөлийн ажиллагаа, хурд хүч их шаарддаг. Хөлийн ажиллагааны хурдыг цээж, ташааны хооронд контролдох буюу ташааны сул савалтын энерцийн эсрэг зүгт цээжийг тогтвортой барьснаар мушгиралтын буцах хүчийг ашиглан хөлийн ажиллагааны хурд нэмэх боломжийг ашиглан бүжиглэдэг. Бүх төрлийн Салса бүжиг адил хэмнэлтэй боловч Колумби салса нь хэмнэлийн хувьд цохилтын зай нь хоорондоо ойр буюу хурдан хэмнэлтэй байдаг. Мөн хосын хооронд өргөлт, шидэлт гэх мэт трукууд ашиглан бүжиглэснээр үзэгчдэд их үзүүштэй болдог.

Колумби салса бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бие даан зохиогддог бөгөөд нийт салса бүжгийн тэмцээнд бүхий л урсгалыг урдаа оруулдаггүй үргэлж тэмцээний тэргүүн дээд байрын алт, мөнгө гэх мэт ихэнх шагналт байрыг энэ бүжиг эзэлсэн тохиолдол их бий.

Колумби салса нь цоглог ритм, хурд хүчтэй хөдөлгөөнтэй учир сэтгэлийн хөөрөн баясах мэдрэмжийг ихээр өдөөдөг ба стресс тайлагдаж, баяр хөөрийн таашаалыг маш ихээр авна. Мөн хөлийн ажиллагаа ихтэй учир бүжиглэж буй хүнээс маш их эрч хүч, энерги шаарддаг тул биеийн жинг хасах хүсэлтэй хүмүүст их тохиромжтой бүжиг юм.
 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү