Шинтаро Ишихара: Обамагийн засаг намайг алах тушаал гаргасан


7 жил

Токио хотын захирагчаар дөрвөн удаа ажиллаж байсан Шинтаро Ишихара маргаан дагуулсан юм ярьдагаараа зартай нэгэн. Тэр энэ удаа Японы таблойд Шукан Пост сэтгүүлд экс ерөнхийлөгч Обама түүнийг алах тушаал гаргасан гэж ярьжээ.

“Токио Сэнкакугийн Арлуудыг худалдахаар оролдож байхад Обама ТТГ-т: ‘Япон дахь Хятад хүмүүсийг ашигла. Бас Ишихараг алаад замын хөдөлгөөний осол мэт харагдуул’  гэж хэлсэн,” хэмээн дурдсан байв. Гэхдээ Ишихарагийн хэлсэнд нотолгоо байхгүй.

Шукан Пост сэтгүүлд улс төрч Шизука Камейтай Хойд Солонгосын сэдвээр ярилцахдаа тэр “Америк яагаад зүгээр Ким Жон Уныг алж болохгүй байгаа юм бэ?”

“Юу вэ гэхээр тэд Кадаффи, Бин Ладеныг алсан...Захиалгат аллага бол Америкийн онцлог.” гэсэн байв.

1999 оноос 2012 оны хооронд Токио хотын захирагчаар ажиллаж байсан Ишихара баруун жигүүрийн баримтлалтай улс төрч юм.

Өмнө нь тэр 2012 онд тэр Сэнкакугийн Арлуудыг худалдан аван, барилгын ажил эхлүүлэх санал тавьж Хятадын дургүйцлийг төрүүлж байв. Сэнкакугийн Арлууд  бол Япон, Хятадын хоорондох маргаантай сэдэв. Япон арлуудад дэ-факто хяналттай бол Хятад улс арлууд эртнээс тэдэнд харьяатай байсан, 1895 оны дайнаар Япон улсад хулгайгаар алдсан гэдэг.

Ярилцлагын үеэр тэр “Яг одоо АНУ атомын бөмбөг хаявал хүлээн зөвшөөрөх ганц улс бол Хойд Солонгос байж магад,” гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү