Орхон аймгийн БОЭТ хоёр ээлжээр ажиллана


7 жил

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг амралтын өдрүүдэд Булган, Орхон аймагт ажиллаж, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тэрбээр Булган аймагт ажиллах үеэрээ "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг эхлүүлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй Булганчууд" хөтөлбөрийн нээлтэд оролцон. Тус аймгийн иргэдтэй уулзаж, эмч, ажилчдын саналыг сонссон байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай нь танилцаж, тэдний санал, хүсэлтийг нь сонсон ачаалал, хүлээгдлийг нь бууруулах зорилгоор 10 эмч, 5 сувилагчийн орон тоог нэмж, хоёр ээлжээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү