"Баян" Базарааг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилжээ


2 долоо хоног

"Баян" хочтой "Алтайн хүдэр" компанийн захирал Р.Базарыг дөнгөж сая Цагдаагийн байгууллагаас баривчилжээ.

Улмаар, түүний хамааралтай "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагаас одоо нэгжлэг хийж байна.

“Алтайн Хүдэр” ХХК-тай холбоотой хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж буйг бид өнгөрөгч онд мэдээлж байсан билээ. Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын Дэд дарга С.Бямбарагчаа гэгчид хахууль өгч, экспортын хоригоо цуцлуулахыг санаархсан байж болзошгүй өргөдөл, гомдол ирсэн тул шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байв. 

Хэргийг тодруулбал, Лондонгийн Олон улсын арбитрын шүүх 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд "Алтай хүдэр" ХХК нь "Европын сэргээн босголтын Хөгжлийн банк"-нд  87 тэрбум төгрөг төлөх ёстой гэж үзсэн байдаг. Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Алтай хүдэр" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн ч тус компанийнхан үнэлгээг хууль бусаар хийж,  үнэлгээ тогтоосон гэж үзээд шүүхэд хандаж байлаа.

Гэсэн ч энэ нь ялагдалд хүргэж, улмаар 2017 оноос хойш "Европын сэргээн босголтын Хөгжлийн банк"-нд өрөө төлж, улмаар экпортын хоригт орохоос гадна өнөөдрийг хүртэл өрөө төлсөөр байсан билээ. Тэгвэл Р.Базар нь С.Бямбарагчаа гэгчид хууль бусаар авлига өгч, экспортын хоригоо цуцлуулсан байж магадгүй хэмээж байсан билээ. Түүнийг энэ хэргээс үүдэн баривчилсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү