АН: МАН С.Зоригоор улс төрийн ашиг хонжоо олохыг эсэргүүцэж байна


4 долоо хоног

Ардчилсан намаас өнөөдөр /2024.03.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын зүгээс, МАН-ынхан сонгууль бүрээр С.Зоригийн хэргээр улс төрийн тоглолт хийхээ болих хэрэгтэй. Хэргийг шийдэх гэж байгаа бол хэрэгтэнг шүүхийн өмнө авч ир. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийг талцуулсан, улс төрийн тоглолт хийсэн мэдээлэл хийхгүй байхыг шаардаж байна гэв.

НАЙМАН ЖИЛИЙН 80 ХУДАЛТАЙ МАН

АН-ын дэд дарга Ж.БАЯРМАА:

-Монгол Ардын нам сүүлийн хоёр сонгуулиар дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалт байгуулахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Зүй нь мөрийн хөтөлбөрөөр уралдаж, түүгээр сонгогчдын саналыг авах ёстой. Гэтэл МАн мөрийн хөтөлбөр уншдаггүй сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах замаар сонгуульд ялж ирсэн.

МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй. Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулж санал авсан мэт харагдаж байгаа ч тэнд байгаа саналуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгахгүй орхигдуулсан асуудлууд ч байна.

Гоё, худал амлалт амлаж, хэрэгжилт дээр ор тас мартаж орхисон байгаагаас харж болно. Амлалтын хэрэгжилт 70 хувьтай гэж дүгнэсэн. Түүгээр ч зогсохгүй Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар амьдралын чанар дундаж анги 90 хувьтай гэж гарсан болохыг танилцуулсан. Амьдралын чанар 90 хувьд хүрсэн бол нийт сонгогчид сайхан амьдрах ёстой. Гэтэл бодит амьдрал дээр айлуудын хөргөгч хоосон байна. Тухайлбал, иргэдийн орлогыг нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна. Өнөөдөр ард түмний амьдрал эсрэгээрээ байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү