"Драмын театр айлын орц болчхоод байна. Зогсоол гаргаж өгнө гэсэн ч хотын дарга солигдож, газар нь тэрбумаар зарагдсан сурагтай"


1 сар

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр /2024.03.21/ театрын зогсоол, орц гарц, театрын засварын ажил болон их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг театрын өмнө байрлуулах зэрэг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийж, Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр УДЭТ-ын Үйлдвэрчний хорооны дарга, МУГЖ Г.Амгаланбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Манай УДЭТ Нийслэлийн Засаг даргын захирамжаар буюу үе үеийн Хотын даргын захирамж, зөвшөөрөлтэйгээр 2000 оноос эхлээд газраа алдсан. Өмнөх Хотын дарга Д.Сумъяабазар энэ талбайд усан оргилууртай, цэцгийн мандал шинээр байгуулна гэдгийг мэдэгдэж, тохижилтын ажил эхэлсэн боловч одоогийн байдлаар тохижилт хийж буй талбай дээр иргэд автомашинуудаа зогсоочихсон байна.

Учир нь автомашины зогсоол байхгүй болсон учраас талбай дээр нь машинаа дураараа байрлуулчихсан байгаа юм. Үүнийг цэгцэлж өгнө үү гэж УДЭТ-ийн уран бүтээлчид Хотын дарга Х.Нямбаатараас хүсэж байна. Хүсэлтийг маань хүлээж авах байх гэж бодож байна" хэмээв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү