Д.Ганбат: Засгийн Газартай хариуцлага тооцох цаг болсон


1 сар

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, Н.Ганнибал нар оролцов.

Энэ үеэр О.Цогтгэрэл: "Ганц танилцуулгаар өнгөрсөн найман жилийг дүгнэж болж байна. Өнгөрсөн 2016-2024 он хүртэл найман жилийн хугацаанд Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин сүүлийн 10 жилд иргэдийн амьдралын түвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Өнөөдөр нөхцөл байдал маш хүнд байна. Засгийн Газар, УИХ дахь олонхийн байгаа байдал ямар түвшинд байгаа нь цас зуднаар ил болж гарч ирж байна. Малчдын түүхий эд, мал махыг эргэлтэнд оруулах тал дээр ямар ч ажил хийсэнгүй. Сүүлийн 8 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ маш өндөр байсан. Гэвч үр дүн нь ард иргэдэд биш авлигач дарга нарт л наалдлаа.

Эрх баригчдад хариуцлага тооцохгүй явсаар ийм үр дүнд хүрлээ. УИХ дахь АН-ын бүлгээс шаардлагатай арга хэмжээг авья гэсэн ч УИХ хөдөлсөнгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд 3 хүний 1 нь ядуу гэдэг тоо явсан. Одоо 50 хувь нь ядуурлын шугаманд ойртлоо.

Гурилын үнэ 2 дахин нэмэгдчихээд байхад та нар хамгийн хямд гурил идэж байгаа шүү гээд ард түмнээ даапаалаад сууж байна. Тийм учраас энэ Засгийн газартай хариуцлага тооцох цаг нь болсон.

Зовлон тохиолдонгуут олон тэрбум төгрөг гаргаад машин авч байгааг нь хар. Тэр нь дандаа шахаа. Мөнгө байсан байна. Татвар төлөгчдийн, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг өөрсөд дээрээ нааж байна. Ийм маягаар явж болохгүй." гэлээ.

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү