Б.Жавхлан: Вакцины 2 тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно


3 жил

Засгийн газар өнөөдөр /2021.05.05/  ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй. Тиймээс Засгийн газар цаашид вакцины 2 тунг хийлгэсэн иргэдээ урамшуулна. Вакцин хийлгээгүй иргэдэд хариуцлага ярина. 

Тиймээс вакцины хоёр тунг хийлгэж, үүргээ гүйцэтгэсэн иргэддээ дархлаа сайн тогтоход нь дэм болж, амин дэм авахад зориулан 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. 

Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү